Дэлхийн шатарчдын чансааг сар бүр гаргадаг уламжлалтай болсон билээ. Тэгвэл шинэ оны анхны чансааг дэлхийн шатрын холбооноос өнгөрсөн даваа гаригт гаргажээ. 2013 оны эхний сарын чансааг Норвегийн их мастер М.Карлсен 2861 оноогоор тэргүүлсэн байна. Шилдэг арван шатарчнаас Карлсен, Крамник, Ражабов, Карякин, Накамүра, Мамедьяров нар чансааны оноогоо ахиулжээ. Тэгвэл дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчныг Унгарын их мастер Ю.Полгар 2696, Хятадын их мастер Хоу Ифань 2603-аар тэргүүлж, шинэхэн аварга А.Ушенина (Украин) 2477-той 24 дүгээрт эрэмблэгдсэн бол манай их мастер Б.Мөнгөнтуул 2453 чансаагаар 36 дугаарт жагсав. Манай гаригийн улс, орнуудыг ОХУ (+3) 2746 чансаагаар магнайлан Украин (-4) 2703-аар удаалсан бол Монгол 2407 үзүүлэлтээр өнгөрсөн оны 12-р сарын байдлаар 61-д жагссан байлаа. Харин Монголын шилдэг 10 шатарчны жагсаалтыг их мастер Б.Гүндаваа тэргүүлсэн хэвээр байна.
“СПОРТЫН ШУУДАН”