“Батаар” АНУ-ын онцлох хэргүүдийн нэгт багтжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

“Батаар” АНУ-ын онцлох хэргүүдийн нэгт багтжээ

Америкчууд гэмт хэргээр дүүрэн нэгэн оныг үдсэн тухай нийтлэл “New York Times” цахим хуудастаа тавьжээ.

Санаатай аллага, хулгайн хэргүүд урьд өмнөхөөс эрс өссөнийг энд онцолсон байна. Ялангуяа, Манхэттений шүүх 2012 онд тун завгүй байсан бөгөөд нийт гурван тэрбум ам.долларын хохирол бүхий хэргүүдийг эцэслэн шийдсэн нь АНУ-ын шүүхээр дамжсан нийт хэргийн хохирлын мөнгөн дүнгийн 68 хувьтай дүйж байгаа аж.

Дээрх нийтлэлд АНУ-д шуугиан тарьсан хэд хэдэн хэргийг онцолсны дотор Эрик Прокопийн нэг сая ам.доллараар худалдах гэж байсан “Тиранозавр Батаар” үлэг гүрвэлийн ястай холбоотой хэрэг багтсан байв.

“New York Times”- ийн тоймч Питер Леттман энэ хэргийг “Ойрын үед гараагүй, этгээд хэрэг” хэмээн онцолжээ. Манхэттений шүүхээс Э.Прокопид 17 жилийн хорих ял төлөвлөсөн бөгөөд давж заалдах шатны шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сард хийхээр товлосон.

Харин “Тиранозавр Батаар” болон бусад таван үлэг гүрвэлийн ясыг тун удахгүй Монголын Засгийн газарт хүлээлгэн өгнө хэмээн “New York Times”-т бичсэн байв.

Т.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Өнөөдөр сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж