Тагнуулын газрын дарга огцров

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Тагнуулын газрын дарга огцров

АНУ-ын Үндэсний Тагнуулын албаны / Department of National Intelligence/-ийн дарга, адмирал Денис Блейр албан тушаалаасаа огцорлоо. Түүний ийм шийдвэр гаргахад хүргэсэн хэд хэдэн үндэслэл байсан гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн онд Детройт хотын дээгүүр явж байсан нисэх онгоцыг дэлбэлэхийг завдсан хэргийг хэт удаж байж илрүүлсэн, мөн саяхан Нью-Йорк хотын төв болох Таймс Скуэр орчимд машин дэлбэлсэн хэргийг урьдчилан илрүүлж чадаагүй зэрэг нь ноцтой үндэслэлүүд болжээ. Мөн энэ долоо хоногт Сенатын хорооноос гаргасан тагнуулын байгуулагын ажлын талаархи тайланд тусгай албадын үйл ажиллагаа системээрээ нуран унасан байна гэж дүгнэсэн нь бас нэгэн түлхэц болсон аж.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөнд гарсан адмирал Дэнис Блейр нь 2009 оны 1-р сард Холбооны Тагнуулын албаны гуравдахь дарга болж байсан билээ. Энэхүү албан тушаалыг 9-р сарын 11-ний үйл явдлын дараахан бий болгосон юм. Одоо Дэнис Блейрийн оронд тавих хэд хэдэн хүчтэй өрсөлдөгч нарыг ярилцлаганд оруулаад байгаа гэсэн мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгчийн ойрын эх сурвалжаас өгч байгаа гэнэ.
М.Наст

Эх сурвалж ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж