![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/1/1c32fb9e35d29c96/c9148d54039faa4fbig.jpg)
солигдох мөчид нийслэлийн хэмжээнд 64 эх амаржсан гэх мэдээлэл авав.
Тэгээд аймгуудаас төрөлттэй холбоотой мэдээллүүдийг авахаар утас
цохитол анхны аймгаас л хар муу мэдээ сонсож, айдаст автаж орхив.
Нярайлсан,
амаржсан гэх үгийг сонссоны дараа бид ямагт “Монголын үрс маш олон
болтугай” хэмээн ерөөн, залбирдаг. Гэтэл энэ үгээ ч хэлэхээ умартаж
орхисон байв. Яагаад тэр билээ. Айдаст автаад тэр.
“Хорвоод мэндлээд
20-хон минут ч болоогүй нярайг хариуцлагагүй, “харгис” сувилагч халуун
усаар түлж орхисон” гэж бодохоор голоос юм гогдоод даанч хэцүү. Үрийн
зулай үнэрлэн хорвоод эх хүн болсон нь битгий хэл “төмөр дотортой”
нэгэн ч үүнийг сонсоод эмзэглэх биз.
Хаалга үүд нь онгорхой, албан
үүргээ гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч байтугай
амьтай голтой хүн байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй байсан төрөх
тасгийнхан нярайлсан эхийн ар гэрийнхнийг ирэхэд сүрхий ажил хэрэгч
дүр эсгэж, эмнэлгийн соёл, ёс зүй энэ тэр гэж дүрэмдсэн байдаг.
Танай салбарын ажилчдад ичих булчирхай, энэрэнгүй сэтгэл гэж байна уу, сайд аа.
Халуун
усанд цээжнээсээ доош түлэгдсэн хүүгийн тухай мэдээлэлтэй зэрэгцэн
“Эрүүл мэндийн сайд Н.Удвал Клиникийн нэгдүгээр амаржих газарт, Эрүүл
мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Нийслэлийн гуравдугаар төрөх эмнэлэгт,
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар хоёрдугаар амаржих
газарт тус тус өөрсдийн биеэр очиж, 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр
мэндэлсэн үрсэд баяр хүргэлээ” гэх мэдээлэл сайтуудаар цацагдаж байв.
Үүнийг сонсоод та нөхдийн өмнөөс бүр ч их ичлээ, бас дургүй хүрлээ.
“Хүн
ардынхаа эрүүл энхийн манаанд зогсоно” хэмээн тангараг өргөсөн эмч,
эмнэлгийн ажилчид тань нэг л биш ээ. Улсдаа ганцхан гэгддэг Эх хүүхдийн
эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнууд ч алдаа гаргаж, нэр нэгтийн
эм тариаг сольж, өвчтөнөө хохироож байсан удаатай.
Дархан-Уул
аймгаас ирсэн нэгэн бүсгүй эмнэлэгт ирсэн хэрнээ элдэв бичиг цаасанд
ээрэгдсээр өмдөндөө хүүхдээ төрүүлсэн, Баянзүрх дүүргийн төрөхийн эмч
нарын буруугаас 30 хүрээгүй хосууд хоёр дахь хүүхдээ алдаж, дахин
хүүхэд төрүүлэх боломжгүй болсон гэх зэрэг бараан баримтуудыг дурдаад
байвал дуусахгүй цааш хөвөрнө.
“Эх хүүхдийг ийн хохироож түлсэн эл
хэрэг гараад байхад Эрүүл мэндийн яамны удирдлагууд шуурхай
зөвлөгөөн гээчийг хийж, ойрын үед хийх ажлынхаа тухай зөвлөлдөж, эрүүл
мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдээс ирсэн саналыг үндэслэн
эмнэлгүүдийн лавлах үйлчилгээ, ая тухтай байдлыг хангах бодлого,
чиглэлээр эмнэлгүүдийг хангахыг үүрэгдсэн. Ийн зөвлөлдөхдөө хорвоод
мэндлэхдээ “тамлуулсан” эх хүү хоёрын тухай ганц үг ган хийсэнгүй”
хэмээн ард олон эмзэглэж байна лээ.
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/11/12ba0fa22214ccaa/d242e9588fa5ffc3original.jpg)