![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/759d9805b79c7e5b/5b4d9457a58d5c31big.jpg)
Times Square талбайд жил бүрийн 31-ний үдэш болдог шинэ жилийн цэнгүүн нь дэлхий даяар алдартай. Анх уг цэнгүүнийг 1904 онд тэмдэглэж байсан ба өдгөө 108 дахь жилтэйгээ золгож буй шинэ жилийн цэнгүүнд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид цуглан хамтдаа шинэ оноо угтдаг юм. Тиймээс талбайд болох ёслолын ажиллагааг маш сайн зохион байгуулахын зэрэгцээ аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажилласан байна.
Times Square талбайд уг цэнгүүний үеэр гэрэлт бөмбөлөг хөөргөн он солигдох торгон мөчийн сүүлийн 10 секундыг тэнд хуран чуулсан зочид хамтдаа тоолон бөмбөлөг газардсанаар шинэ оноо угтан авдаг уламжлалтай юм. Уг гэрэлтдэг шилэн бөмбөлгийг анх 1907 онд Times Square талбайд байрлах хамгийн өндөр цамхагийн дээр байрлуулан шинэ оноо угтах болжээ. Энэ удаагийн баярт зориулан таван тонн жинтэй 32256 ширхэг өнгө өнгийн гэрлээс бүтсэн шилэн бөмбөлөгийг хөөргөсөн байна. Үүний дараа шинэ он айлчлан ирэхэд Times Square талбайд чихрээр ёслолын буудлага хийн оддын гала тоглолт эхэлжээ. Тоглолтод дуучин Carly Rae Jepsen, Taylor Swift, Tyler Glenn ая дуугаа өргөн шинэ оноо угтан авчээ. Мөн тоглолтод 2012 оны супер “од” болох реппер PSY, реппер MC Hammer-ын хамт дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулаад байгаа "Gangnam Style"-ыг толилуулсан нь тэнд чуулсан хүмүүст гэнэтийн бэлэг болжээ. Уг ёслолын ажилагаанд Нью-Йорк хотын захирагч Michael Bloomberg оролцон тайзнаа бүжигчин бүсгүйчүүдийн хамт бүжиглэн мэндчилгээ дэвшүүлжээ.
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/4a04d8094b1b92eb/92d2e007dde52f39big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/b600a8515c15ad53/df80fae34bfdb4cbig.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/8b39280ba9b57c2c/474441e74e118c7ebig.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/29a5ebd990d960aa/66fea891952a4a12big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/5067a6a7c03b18a5/b8b1b477a311b678big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/bef9bb9f0ddcea3d/5cdd5f09b0591ad6big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/b1d0d2e8f33c0948/1662f1cefb926afcbig.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/8543b35d3ecd3c2b/99be734f8bf521d9big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/a5739b9008c27da6/66f008ef8515c842big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/ddc92f3343f61b16/6dd92cea892bfab2big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/806d0463c6caa9e4/7bef85b602d142e5big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/ca5abe22923ac596/05c8d7ea632e9774big.jpg)