Харин иноны дууны клип цацагдаж эхэллээ. “Хурд” хамтлагийн дуулсан “Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг” нэртэй “Ану хатан” киноны дууны үг, аяыг гитарчин Д.Өлзий-Орших зохиосон байна. Тэрээр уг дууныхаа талаар өөрийн фейсбүүк хуудаснаа “Би киноны дууг яг хүссэнээрээ хийж дууслаа. “Aerosmith”-ын “Armagedon”-ых шиг дуу хийж үзмээр байсан. Санаандаа хүрлээ. Анхны удаа рок баллад хийж үзэв” хэмээн бичжээ.
“Ану хатан” киноны үйл явдал, өрнөлөөс хамаарч зургийг дөрвөн улирал дамнан авахаар төлөвлөсөн хэмээн кино багийнхан дуулгасан. Киноны зөвлөх болон ерөнхий найруулагчаар ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Ж.Цог, ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч Т.Алтантуяа ажиллаж байгаа бөгөөд киноны хөгжмийг Америкт ажиллаж, амьдарч буй С.Сансаргэрэлтэх бичжэээ.
Ану хатны дүрд “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин, жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба, Сэнгэ хааны том хүү Цэвээнравданд П.Баттөр, бага хүү Сономравданд жүжигчин Т.Билэгжаргал, Ахай хатны дүрд мисс Б.Бадамцэцэг нар тогложээ.
Энэхүү уран бүтээл “Мандухай цэцэн хатан”-аас хойш 29 жилийн дараа бүтээгдэж буй түүхэн хатны тухай хоёр дахь кино гэдгээс гадна эмэгтэй зохиолч, эмэгтэй ерөнхий найруулагч, эмэгтэй гол дүртэйгээрээ онцлог бүтээл болж байгаа юм.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.