
Ийм мэдээлэл гарсантай холбогдуулан Умард Солонгос хөрш БНСУ-тай байгуулсан үл довтлолцох тухай гэрээнээс гарах талаар мэдээлж эхэлсэн байна.
Хэд хэдэн шинжлэн судлах ажиллагаа явуулсны дараа Өмнөд Солонгосын тал дээрхи хэрэгт Умард Солонгосыг буруутгах цөөнгүй баримт олдсон гэж Өмнөд Солонгосын зарим нэг мэдээллийн агентлаг мэдээлсээр байгаа билээ. Хэдийгээр энэ үндэслэлийг Умард Солонгосын тал үгүйсгэж байгаа ч Өмнөд Солонгосын зүгээс хэдийнээ үл тэвчих хандлагаа илэрхийлж эхлээд байна.
Өмнөд Солонгосын цэргийн онгоцны сүйрэл нь гаднын цэргийн довтолгоо байсан гэдэг дүгнэлтийг гаргаж байгаа шинжээчид энэ нь Австрали, АНУ,Швед болон Их Британи зэрэг орнуудын шинжээчдийн хийсэн дүгнэлтүүдийг харьцуулан гаргаж тогтоосон зүйл учраас нэг талыг барьсан дүгнэлт зүйл огт биш гэж баталж байгаа аж.
М.Наст
Эх сурвалж ВВС