Кейт Уинслет хуримлажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Кейт Уинслет хуримлажээ

Холливудын жүжигчин Кейт Уинслет хуримлажээ. Багагүй хугацаанд үерхэж, дотно харилцаатай байсан Нед Рокнролл, Кейт нарын хуримын ёслол Нью-Йорк хотноо чимээ аниргүй, сүр дуулиангүй, даруухан, хамгийн гол нь нууцлаг болж өнгөрчээ. Харин “Титаник”-ийн дурлалт залуу Леонардо ди Каприо нь түүний хуримын тухай ам алдаж орхижээ. Нэгэнт нууц задарсан тул жүжигчин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийг албан ёсоор баталсан байна. Тэрбээр “Кейт Уинслет, Нед Рокнролл нарын хуримын ёслол энэ сарын эхээр Нью-Йоркт болсон. Кейтийн хоёр охин, хосуудын гэр бүл, ойр дотныхон гээд цөөн тооны хүмүүс хуримын ёслолд оролцсон. Хосууд өнгөрсөн зун сүй тавьсан” хэмээжээ.

Кейтийн хувьд энэ гэрлэлт гурав дахь нь гэнэ. Харин түүний нөхөр Нед нь Британийн алдартай эрхмүүдийн нэг Сэр Ричард Брэнсоны үеэл дүү бөгөөд “Virgin” гэх “гүрний” сансрын аяллын салбарт ажилладаг аж.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж