“Queen Elizabeth II” хөлгийг зочид буудал болгоно

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

“Queen Elizabeth II” хөлгийг зочид буудал болгоно

“RMS Queen Elizabeth II” хөлөг онгоцыг далай дээрх хөвдөг зочид буудал болгон ашиглахаар болсон тухай Дубай дахь тус хөлгийн эзэмшигч компаниас мэдэгджээ. 1969-2008 оны хооронд далайд аялж, олон сая зорчигчийг тээвэрлэж байсан энэ хөлгийн үндсэн тавилга, тохижилтыг хэвээр хадгалж, 300 өрөө бүхий зочид буудал болгох аж. “Queen Elizabeth II” хотын төвд орших Рашид боомт дахь зогсоолд хэвээр байрлах бөгөөд ойр орчмын газрыг тохижуулж, цогцолборт хэлбэрт оруулах гэнэ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж