Монголд анх удаа цагны загварын шоу боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа цагны загварын шоу боллоо

Америкийн алдарт зохион бүтээгч Calvin Kleinий бүтээсэн чамин хийцтэй
шинэ загварын цаг, тансаг сүрчиг загварын оддын өдөр тутмын хэрэглээ
болж энэ хирээр загварын чиг хандлагыг тодорхойлдог билээ. Хийц загвар,
хэв маяг, донж төрхөөрөө тив дэлхийн загварынхны анхаарлыг эргэлтгүй
татсаар ирсэн “СК” брэндийн цагийг танилцуулах загварын шоу өчигдөр
боллоо. Энэхүү арга хэмжээг “Наран” их дэлгүүр, “Swiss Watch shop”, “Нью
Йорк” ресторан, “Наран” косметикс компани хамтран зохион байгуулсан юм.
Дэлхийн загварын ертөнцөд цагны загварыг танилцуулах энэ төрлийн арга
хэмжээ олон зохиогддог ч манайд анх удаа зохиогдож байгаагаараа
онцлогтой аж. Та бидний ажил амьдралын хором мөчийг хэмжиж байдаг цаг
гэгч энгийн хэрэглээ байхаа хэдийнэ больж харин загварын чиг хандлагыг
тодорхойлох, тодотгогчдын тэргүүн эгнээнд бичигдэх болжээ. Загварын
ертөнцөд гаргаж байгаа чиг хандлагууд СК брэндийн цаганд ямагт шингэсэн
байдаг тул уг брэндийн шинэ загварын цагийг Наран Их Дэлгүүрийнхэн
танилцуулсан. Зөвхөн цагны загварыг  олон нийтэд танилцуулаад зогсохгүй
хүрэлцэн ирсэн зочид “Эспри” брэндиийн зуны хувцасны загвар, “Calvin
Klein” брэндийн тансаг сүрчигийг танилцуулж, азын сугалааны эзэд “СК”
брэндийн үнэртэй ус, Эспригийн ваучер гардан авчээ.

СК брэндийн тухайд:
13 жилийн тэртээ анх СК брэндийн цаг бүтээх санааг Америкийн нэрт
загвар зохион бүтээгч Calvin Klein олсон байдаг. Тэрээр Швейцарийн Своч
группийн ерөнхийлөгч ноён Жи Хэйект хамтран ажиллах санал тавьсан нь
дэмжигдэж, “Гэгээн Валентины” өдөр хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээр
давшингуй агаад үзэмжтэй, dress буюу хувцас загварт нийцтэй, орчин
үеийн болоод космополитан, контемпорари гээд бүхий л хэв маягт нийцсэн
бугуйн цагны цоо шинэ төрөл жанрыг тодорхойлогч болж чадсан юм.
Геометрийн дүрс, зураасыг загварын торгон мэдрэмж, шинэлэг санаагаар 
баяжуулан өвөрмө хийц, өнгө төрхийг агуулсан төгс бүтээлийг СК брэнд
төрүүлсээр байна. Тиймдээ ч тив дэлхийн загварын чиг хандлагыг
толорхойлогчдын тэргүүн эгнээнд байж, хэрэглэгчдийн байнгын эрэлт
хэрэгцээн дунд өргөжин хөгжсөөр байна. Өвөрмөц хэв маягаараа загварынхны
талархлыг хүлээгээд зогсохгүй, боломжит үнэ нь байнгын хэрэглэгчдийг
хэдийнэ бий болгосон байдаг. Цагны ертөнцийг тодорхойлогч Swatch
Group-тэй түншилсэн нь Calvin Klein-ий хамгийн ухаалаг агаад хүчтэй
стратегийн нэг байсан гэхэд болно. Мэдээж Calvin Klein нэрийг сонссон
хүн бүрийн бодолд шууд л загварын ертөнц буух нь ойлгомжтой. Ганц цаг ч
биш СК брэндийн хувцас загвар, тансаг үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн
нь дэлхийн загварын ертөнцөд шилдэгийн шилдэг нь байсаар ирсэн, өнөөдөр ч
хэвээрээ. Calvin Klein бол үнэхээр загварын ертөнцөд өөрийн байр сууриа
хэдийнэ эзэлж чадсан томоохон брэндийн нэг юм.
Өнөөдөр СК брэндийн 200 гаруй нэр төрлийн цаг дэлхийн 60 гаруй оронд
худалдаалагдаж байгаагийн нэг нь манай улс юм. Тийм ч учраас өөрийнхөө
авьяас билэг ур чадварт итгэдэг, загварын ертөнцтэй хөл нийлүүлэн
алхахыг эрхэмлэдэг  хүмүүст СК брэндийг танилцуулах пэшн шоуг зохион
байгууллаа.

СК – Bold эрч хүчтэй, мэдрэмжтэй
CK Bold загварын эрэгтэй эмэгтэй цаг нь өвөрмөц чамин хийцтэй. Орчин
үеийн чиг хандлагыг шингээсээн энэхүү цаг нь техно, электрик шинжтэй
хосолсноороо онцлогтой. Чамин хээ бүхий арьсан оосортой, их бие нь цэвэр
ганаар хийгдсэн, хар ба цагаан өнгийн дэлгэцтэй. Энэ нь таны өдөр
тутмын хувцсанд гайхалтай зохицох бөгөөд өөртөө итгэлтэй,эрч хүчтэй
байдлыг  илтгэх болно.

СК – Classic сонгодог загвар, чамин хийц,
CK classic цаг нь өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй хэмээх гурван үеийг
хэлхээсийг илэрхийлэх нарийн утгыг агуулсан. Цэгцтэй агаад даруу хийцийг
эрхэмлэдэг хүмүүсийн таашаалд нийцнэ. Дугуй хэлбэрийн их биетэй, цэвэр
арьсан болон өнгөлөг ган оосортой. Хар, саарал өнгийн нүүрнээс сонгох
боломжтой. Өдөр тутмын ажилд, үдшийн цэнгүүнд, хүлээн авалт гээд хэзээ
ч, хаана ч зүүсэн сайхан харагдах болно.
 Швейцарын Basel  хотноо хамгийн анх зохиогдсон дэлхийн алдартай цаг
гоёл чимэглэлийн үзэсгэлэнд олон түмэнд танилцуулсан CK Fly загварын
бугуйн цаг загварын зах зээлд амжилтыг тодорхойлж чадсан юм. Та бидний
мэдэх цаг хэмээх зүйл хором хугацааг тодорхойлогч биш харин загварын
гайхалтай шийдэл агуулсан урлагын бүтээл болохыг энэхүү цаг мэдрүүлсэн
юм. Та цагны хуурамч дүр төрхөөс уйдаж байна уу гэх асуулт бүхий CK FLY
сурталчилгаа Marie Claire сэтгүүлд тавигдаж, алдарт STYLE, ELLE, Vogue
сэтгүүлүүдэд сурталчилгааны томоохон гэрээ байгуулж хамтран ажиллаж
эхлээд байна. Дэлхийн бүх загварын одод СК брэндийг бишрэн шүтэж түүгээр
гоёж  өдөр тутмын хэрэглээгээ болгон сонгодгын нууц энэ.

Швейцарын Basel  хотноо энэ оны гуравдугаар сард  болсон Дэлхийн Цаг
Гоёл чимэглэлийн хамгийн алдартай үзэсгэлэнд CK брэндийн  POST-Minimal
Хроно загварын эрэгтэй цаг шилдэг fashion цагаар шалгарсан юм. Орчин
үеийнхний сонирхолыг минималист хэв маягтай хослуулсан нь амжилтын эхлэл
болсон юм. CK брэндийн  POST-Minimal Хроно загварын цаг эрчүүдийн унших
дуртай номер нэг сэтгүүл болох Men"s Health, GQ сэтгүүлүүдтэй хамтран
ажиллах гэрээ байгуулж чаджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж