Энэ хавар нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд зориулан 2700 тонн мах нөөцөлсөн байна. Үүний 2300 тонн нь хонины мах бол 400 тонн нь ямааны мах юм байна. Урьд жилүүдэд хонь болон үхрийн мах бэлтгэж байсан ч энэ жил үхрийн мах харьцангуй өндөр үнэтэй байгаа тул нөөцөнд огт бэлтгээгүй гэдгийг Захирагчийн ажлын албаныхан онцолж байлаа. Хэдийгээр махны үнэ өсч байгаа ч нөөцийн махаа худалдаанд гаргах хараахан болоогүй ажээ. Учир нь нөөцийн мах бэлтгэсэн есөн компанид олгох урамшууллын асуудлыг шийдэж амжаагүй байгаа юм байна.
Д.Сура