Нярай хүүхдийг халуун усанд түлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Нярай хүүхдийг халуун усанд түлжээ

Сувилагч эмэгтэй нярай хүүхдийг угаах гэж байгаад халуун усанд түлсэн харамсалтай хэрэг оны өмнөхөн /12 сарын 29/ гарчээ. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эл хэрэг болсон бөгөөд видео бичлэгээс авсан мэдээллээр бол сувилагч бүсгүй амаржсан эхэд дусал залгасныхаа дараа хүүхдийг нь угаахаар авч явсан байна. Хэсэг хугацааны дараа хүүхдийнхээ уйлахыг сонссон ээж нь дуслаа өөрөө салган, сувилагч нар дээр очиход хүүхдийнх нь бөгсөн биеийг халуун усаар түлсэн байжээ. Эмнэлгийн асрагч, сувилагч нар хүүхдийг түлэгдсэнээс хойш хоёр цаг гаруй хугацаа өнгөрчихөөд байхад дорвитой арга хэмжээ аваагүй, хайхрамжгүй, хариуцлагагүй хандаж байсныг дараах бичлэгээс харж болно. Хамгийн гол нь ийм хариуцлагагүй алдаа гарчихаад байхад эмч нар ирж, тусламж үзүүлэхгүй байгаад хохирогчдын ар гэрийнхэн бухимдалтай байв.

Бидний авсан мэдээллээр түлэгдсэн хүүхдийг нийслэлд авчран, Гэмтэл согогийн үндэсний төвийн
Түлэнхийн эмнэлгийн Сэхээний тасагт эмчилж эхлээд байгаа аж.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж