Ачааны машиныг Toyota 86 болгов

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Ачааны машиныг Toyota 86 болгов

Суперкаруудыг фотошоп дээр хөгжөөнтэй одой хувиргасан хэдэн жилийн өмнөх зургийг Gazoo Racing компанийн мэргэжилтнүүд жинхнээр буулгахаар шийджээ.

Фото Gazoo Racing

Спортын авто машинуудыг график аргаар өөрчлөн инээдэмтэй, зугаатай машинууд болгож байсан хэдэн жилийн өмнөх гэрэл зургуудыг олон хүн санаж байгаа байх. Дугуй нь хэтэрхий том тэгсэн мөртлөө ер бусын богино болгосон одой машины зураг олны сонирхлыг ихэд татсан.

Харин автын уралдааны Toyota загварыг бүтээгч Японы Gazoo Racing компани фотошопын зургийг гадаад төрхөөрөө Toyota 86 машиныг санагдуулсан бодит авто машин болгон бүтээв. Ийнхүү тийм ч цэгцтэй харагдаж байгаагүй нэг суудалтай Daihatsu Migget III ачааны машинд шинэ бүхээг, дугуй тавин инээдтэй өхөөрдөм  Toyota 86 болгон хувиргасан байна.

Энэхүү автомобилийг Японд болсон нэгэн үзэсгэлэнд зориулан хийсэн нь томчууд болон хүүхдүүдийн анхаарлыг аргагүй л татаж чадав.  Энэ төслийн нэг онцлог нь уг машины суурь ачааны машиных нь бүх л агрегатуудыг хэвээр үлдээсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж