Цэргийн тоо бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Цэргийн тоо бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийг 2013 оны нэгдүгээр сарын 4-21-нд зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.  Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулахаас гадна, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр “Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан явуулахыг Засаг дарга үүрэг болгожээ.

Аймаг, нийслэлд цэргийн тоо бүртгэлийг хөтлөж явуулах нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх  боломжийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байдаг байна. Цэргийн тоо бүртгэлд 18-60 хүртлэх насны цэргийн үүрэгтэн болон бэлтгэл офицерууд хамрагдана. Өнөөдөр нийслэл болон дүүргийн цэргийн штабын бие бүрэлдэхүүнд цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт зохион байгууллаа.  Цэргийн тоо бүртгэлтэй холбоотой бусад мэдээллийг нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн www.ub1234.mn цахим хуудаснаас авах боломжтой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж