АНУ-ын Самым Скрэнтоны их сургуулийн явуулсан олон нийтийн санал асуулгаар америкчуудын шинэ оны хамгийн тархсан амлалт нь “жингээ хасах” гэдэг үг болов.
Фото: РИА Новости
Хамгийн алдартай амлалтуудын эхний гуравт дээрхээс гадна “зохион байгуулалттай болох”, “зарлага бага гаргаж, хэмнэлтээ ихэсгэх” гэсэн хүслүүд оржээ. Энэ бүгдийн зэрэгцээ америкчууд амьдралаас ихээхэн таашаал авах, эрүүл мэнд, хэв галбираа барих мөн ямар нэгэн сонирхолтой зүйл сурах, тамхиа хаях зэрэг хүсэлтээ нэрлэжээ.
Америкчуудын 45 хувь нь шинэ жилийн амлалт өгч сурсан ч тэдний дөнгөж найман хувь нь амлалтаа биелүүлдэг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР