“Филаделфиа 76” баг телевизийн аналист Даг Коллинсыг өөрийн шинэ дасгалжуулагчаар сонгосныг AP агентлаг мэдээллээ. Гэхдээ энэ мэдээллийг одоогоор хэн өгсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд ирэх бямба гаригт албан ёсоор тус баг хэвлэлийн бага хурлыг зарлаж, хийлгэх хүртэл энэ мэдээг нууцалж байгаа бололтой. Багийн ерөнхийлөгч Эд Стефански Коллинстой тавдугаар сарын 1-нд уулзсаныхаа дараа түүнийг сонгогдох магадлал хамгийн өндөртэй хэмээн онцолж байжээ. Эвэри Жонсон болон Сэм Митчэлл нарыг ялж, энэ албан тушаалд очих нь үнэн амжилтаар цангасан “Филаделфиа 76” Коллинсоос их зүйл хүлээж байгаа нь ойлгомжтой.
Коллинс Чигаго, Дэтройт, Вашингтон багт дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа 332-287 гэсэн амжилтыг үзүүлж байсан юм. Харин одоо тэр NBA-д тосч авсан багийнхаа төлөө ур ухаанаа зориулах болж байна. 1973 оны драфтын эхний сонголтоор тухайн үеийн 76 багийг Коллинсыг авч байжээ.

Коллинс “Чигаго Буллс” багийг 1986-1989 онд, “Дэтройт Пистонс” багийг 1995-1998 онд, дараа нь “Вашингтон Визардс” багийг 2001-2003 онд дасгалжуулж байсан юм. Дөрвөн удаагийн бүх оддын тоглогч асан Коллинс аварга цолгүйгээр өөрийн тамирчны замналаа дуусгаж байсан бол одоо энэ багийг аварга хэмээх нэр хүнд хүртэх боломжтой багуудын зиндаанд хүргэхийн тулд ажиллахаар боллоо.
Score studio.