
Коллинс Чигаго, Дэтройт, Вашингтон багт дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа 332-287 гэсэн амжилтыг үзүүлж байсан юм. Харин одоо тэр NBA-д тосч авсан багийнхаа төлөө ур ухаанаа зориулах болж байна. 1973 оны драфтын эхний сонголтоор тухайн үеийн 76 багийг Коллинсыг авч байжээ.
Коллинс “Чигаго Буллс” багийг 1986-1989 онд, “Дэтройт Пистонс” багийг 1995-1998 онд, дараа нь “Вашингтон Визардс” багийг 2001-2003 онд дасгалжуулж байсан юм. Дөрвөн удаагийн бүх оддын тоглогч асан Коллинс аварга цолгүйгээр өөрийн тамирчны замналаа дуусгаж байсан бол одоо энэ багийг аварга хэмээх нэр хүнд хүртэх боломжтой багуудын зиндаанд хүргэхийн тулд ажиллахаар боллоо.
Score studio.