Анголд арван хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Анголд арван хүн амиа алджээ

Анголийн нийслэл Луанда хотод шинэ жилийг угтсан олныг хамарсан арга хэмжээний үеэр арван хүн амиа алдаж, 120 хүн гэмтжээ. Энэхүү арга хэмжээ нь Луанда хотын “Citadela Desportiva” цэнгэлдэхэд зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээг тус улсын “Pentecostal”сүмээс зохион байгуулсан аж.

Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 70 мянган хүн энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд олныг хамарсан арга хэмжээний үеэр шахцалдаан үүссэнээс  хохирогчид дарагдан амиа алджээ. Амиа алдагсдын дөрөв нь бага насны хүүхдүүд байсан хэмээн тус улсын Онцгой байдлын албанаас мэдээлсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж