Папарацци зурагчин амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Папарацци зурагчин амиа алджээ

Залуу од Жастин Биберийн цагаан өнгийн “Ferrari” машины араас нэхэж, зургийг нь дарахаар дагаж явсан папарацци зурагчин Калифорни мужийн нэгэн автомашинтай мөргөлдөж, папараццичин амиа алдсан байна. 

“TMZ”-д мэдээлснээр тухайн үед Жастин Бибер “Ferrari”  машинаа унаж яваагүй бөгөөд түүний машиныг хэн унаж явсан нь тодорхойгүй байгаа аж. Энэхүү осол өчигдөр орой Лос-Анжелес хотын Гетти төвийн ойролцоох Сепульведа Бульвард гудамжны хурдны замын хяналтын зогсоол дээр болжээ. Калифорни мужийн хурдны замын хяналтын цагдаа зам дээр осол гарахаас сэргийлэн Жастины “Ferrari”  машин болон араас нь нэхэж байсан папарацци зурагчинг замаас гарган зогсоож, арагш ухрахыг зөвлөжээ. Гэтэл папараццичинг арагш ухарч байх үеэр хойноос нь дөхөн ирсэн өөр автомашин түүнийг мөргөж осол гарсан аж. Одоогоор энэхүү хэргийг Лос-Анжелесийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж буй бөгөөд папараццичны араас мөргөсөн жолооч мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж