“Мавэрикс” Леброн Жеймсийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Мавэрикс” Леброн Жеймсийг хүсч байна

Даллас Маверикс багийн эзэн Марк Кубан  сайн тоглогчдыг багтаа авчрах талаар тийм ч олон зүйлийг яриад байдаг хүн бишч  хэлвэл хийдэг бизнесмэн. Тэгвэл Плей-оффоос шуугиан тарьж мултарсныхаа дараагаар Новицкитэй тусгаарласан уулзалт хийж, багтаа авч үлдэхээр болсон Кубан энэ удаа Леброн Жэймсийг багтаа авахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.  CNNMoney.com-д өгсөн ярилцлагадаа тэрбээр “Хүн бүр л Жеймсийг сонирхож байгаа. Гэхдээ хоёр удаагийн MVP-г чөлөөт агентаас багтаа авах хэцүү, харин солилцоо болон чөлөөт агентаас элсүүлэх аргыг зэрэг ашигласнаар хэрэгжих боломжтой гэжээ.

Леброн Жэймс долдугаар сарын 1-ий дотор Кливленд багтай ямар нэгэн гэрээ хийхгүй бол тэрээр тус багаас хамааралгүй чөлөөт агент болох юм. Кубан лигийн дүрэмнд тусгагдаагүй аргаар Леброныг авах талаар бодсон байж болох юм. Гэвч одоогоор түүний хэлсэн зүйл лигийн зүгээс ямар ч хариуг өгөөгүй байгаа. Магадгүй тэрбумтан залуу тус лигийн дүрмийн цоорхойг ажсан байж болох юм.

Score studio. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж