Дэвид Бэкхем Лондон руу нүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Дэвид Бэкхем Лондон руу нүүнэ

Хөл бөмбөгийн од Дэвид Бэкхем, “Spice girls” хамтлагийн гишүүн Викториа Бэкхем нар хөвгүүдээ Английн нийслэл Лондон хотод хувийн сургуульд сургахаар болжээ. Их Британийн “Mirror” сонинд нийтэлснээр хосууд бүтэн сарын хугацаанд Лондонгийн хувийн сургуулиудыг судалсны эцэст жилийн 15 мянган фунт стерлингийн үнэтэй нэгэн хувийн сургуулийг сонгосон байна. Түүнчлэн алдарт хосууд хөвгүүдээ Лондонд хувийн сургуульд сургах болсон учир удахгүй тус хот руу нүүхээр шийдсэн гэнэ.

Түүнчлэн Хятадын супер лигийн “Шанхай Шэньхуа” клубээс алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмд ашигтай санал тавьсан бөгөөд тэрээр энэхүү саналыг хүлээн авбал гэр бүлийнхээ хамт Шанхай руу нүүж магадгүй хэмээн сүүлийн үед Америкийн хэвлэлүүдээр шуугих болсон юм.  Дэвид, Викториа нарын том хүү Бруклин өдгөө 13 настай, удаах хүү Ромео нь аравтай, бага хүү Круз нь долоон настай юм байна. Харин Дэвид Бэкхемийн бяцхан гүнж Харпер нь ой зургаан сар хүрч буй юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж