
Миний найз машин засварын газар ажилладаг энгийн нэгэн залуу. Эхнэртэйгээ зургаан жилийн өмнө танилцаж хөөрхөн охинтой болсон ч цусны өвчтэйн улмаас байнгын эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байдаг. Охин нь хүнд өвчтэй байгаа ч амьдралд гутрахгүй эхнэртэйгээ хамт бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж охиноо эдгээнэ гэсэн бодолтойгоор амьдарч байгаа. 2012 оны аравдугаар сард хоёр дахь хүүхдээ баяр хөөртэй хүлээж авсан боловч хүү Сүлд нь төрсний дараа тархинд харвалт өгч сэхээнд орсон. Монголын урдаа барьдаг бүх л эмч нар, эмнэлэгт үзүүлсэн боловч Монголд эмчлэгдэх боломжгүй гадаад руу явж хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариуг бүгд өгсөн байна. Гадаадын олон эмнэлэгт хандахад хамгийн зардал багатай байгаа эмнэлэг нь Тайланд улсын “Bumrungrad” нэртэй эмнэлэг Сүлд хүүг бүрэн эдгэнэ, эмчлэгдэнэ гэсэн баяртай мэдээг ирүүлсэн байна. Эмчилгээний зардал бодож байснаас хэд дахин өндөр байсан юм. Хүүгээ л эдгээж байвал бусад зүйл хамаагүй гэж байшин барьж тусдаа гарах гэж байсан газар, машинаа зараад олсон мөнгө нь зөвхөн замын зардалд л хүрэлцэх төдий болсон байна. 25-хан настай залууд энэ ачаа арай л хүнд болж байна. Тэтгэвэрт суугаа аав, ээж нь бурхандаа л залбирч доголон нулимстай суух болсон. Манайд ирээд уулзахдаа найз минь "Шөнө ч нойр хүрэхгүй, хоол ч идэж чадахгүй, хүүхдээ эдгээх талаар байнга л бодох юм. Нэлээн олон компанийн хүмүүстэй уулзаж үнэн байдлаа хэлэхэд дараа залгая гэсэн л хариу өгөх юм, найз нь яахаа мэдэхгүй" байна гэж хоолой нь зангиран суугаа найздаа хэлэх үг үнэхээр олдсонгүй. Сүлд хүүгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд уйлах тоолонд таталт өгч, хүчтэй уйлбал тархины судаснууд дахин тасарч магадгүй гэсэн эмчийн үг чихэнд нь байнга сонсогдож хүүхдээ уйлахад дагаад уйлаад суугаа эхийн зовлонг яаж ч хэлэх билээ. Найзын минь хүүд таны татах нэг тамхины мөнгө, нэг удаа таксинд суухаа болиод автобусанд явах тэр мөнгө ч хэрэг болно.

Бид бүгд Монгол хүн Монгол хүн л Монгол хүндээ туслахгүй бол өөр хэн туслах юм бэ, жаргах цагт тэмээгээр тусалснаас зовох цагт тэвнээр тусла гэж бага гэлтгүй бүх хүн бүр тусалбал Сүлд хүү эдгээд удахгүй инээмсэглээд бидний дунд гүйх болно. Нэг хүний амь аварна гэдэг 1000 суврага барьснаас ч илүү буян болно гэсэн сэтгэлээр хандаач гэж бүх Монгол хүнээс Сүлд хүүгийн өмнөөс гуйж байна. Би Монгол Хүний саруул Ухаанд итгэдэг гэсэн С.Зориг агсаны сайхан үгийг хэлмээр би таныг туслана гэж итгэж байна. Сүлд хүүг ч эдгэнэ гэж итгэж байна.
Хагалгаа болох эмчилгээний зардал нь 60.000.000 (сая) төгрөг болно гэсэн хариу ирсэн бөгөөд, хүүхдийн биеийн байдлаас хамааран, нэмж эмчилгээ хийгдвэл төлбөр нь нэмэгдэж магадгүй юм.
Б. Алтаншагай Хандивын данс : Хас банк 5000 569 439
Алтаншагай Сүлд Хаан банк 5079070572
Дотны найз Ү.Отгонбаяр