С.Ламбаа УИХ-ын даргад зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

С.Ламбаа УИХ-ын даргад зөвлөнө

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа УИХ-ын даргын зөвлөх болжээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн УИХ-ын даргын ахлах зөвлөхийн албан тушаалд тавьсан гэх мэдээлэл байна. Өмнө нь энэ албыг Г.Батхүү залгуулж байсан ч УИХ-ын гишүүн болсноор дээрх алба эзэнгүй байсан юм.

Шинэ алба хүлээж аваад удаагүй байгаа сайд асан С.Ламбаагийн хувьд өмнөх парламентад Архангай аймгаас нэр дэвшин УИХ-д хоёр ч удаа сонгогдож байсан, туршлагатай улстөрчдийн нэг. Орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа түүнийг Архангай аймгийн Засаг даргаар томилогдож магадгүй гэх мэдээлэл цацагдсан ч энэ нь батлагдсангүй ирэх жилүүдэд УИХ-ын даргад зөвлөх үүрэг хүлээгээд байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж