“Жизель” бүжгэн жүжиг дахин тайзнаа…

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Жизель” бүжгэн жүжиг дахин тайзнаа…

Ирэх ням гаригт А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа дахин тоглох гэж байна. Хоёр бүлэгт энэхүү бүжгэн жүжгийг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай домгоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд анх 1841 онд Парисийн Гранд-Опера театрт тоглож байжээ. Бүжгэн жүжигт үзэсгэлэнт Жизель гэх тариачин охин ядуу тариачны дүрд хувирсан Альберт гүнтэнд сэтгэлтэй болно. Харин Жизельд дурласан ойн захирагч Ганс Альбертийг ядуу тариачин бус язууртан гүн гэдгийг батлан харуулна. Жизель хайртай залуу нь өөрийг нь хуурч байсанд сэтгэлээр унана, бие нь муудаж нас барснаар бүжгэн жүжиг цааш үрэлжилнэ. “Жизель” бүжгэн жүжгийн Жизельд театрын шинэ хун Б.Саруул, Берта буюу Жизелийн ээжид гавьяат жүжигчин Х.Баярмагнай, Альберт гүнд М.Од, ойн захирагч Ганст Х.Мөнгөнхөлөг, Батильдад Т.Ариунаа, Вильфридийн дүрд н.Нармандах, их сүнс Миртад Б.Баасансүрэн нар тус тус тоглох юм. Харин удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү симфони, найрал хөгжмичдийн хамт тоглох аж.
 
М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж