УИХ дахь Ардчилсан намын бүлэг дөнгөж сая Төрийн ордны “А” танхимд хуралдаанаа эхлүүллээ. Бүлгийн гишүүд уг хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нэлээд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Харин бусад УИХ дахь бүлгүүдийн тухайд тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй юм байна. УИХ дахь “Шударга ёс” эвслийн тухайд хуралдах эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Харин бусад УИХ дахь бүлгүүдийн тухайд тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй юм байна. УИХ дахь “Шударга ёс” эвслийн тухайд хуралдах эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Г.ДАРЬ