Дэлбэрэлтээс үүдэн Алепо хотын нисэх буудлыг энэ өдрүүдэд түр хугацаагаар хаагаад байгаа бөгөөд Сирийн чөлөөт армийнхан өмнө нь Дамаскийн олон улсын нисэх буудлын ойролцоо мөн бөмбөг дэлбэлж байсан аж. Сирийн сөрөг хүчнийхний мэдээлж байгаагаар тус улсад 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн тус улсын зэвсэгт мөргөлдөөнд 44 мянган хүн амь насаа алдаад байгаа гэжээ.
Сирийн чөлөөт арми болоод Засгийн газрын цэргүүдийн хоорондын мөргөлдөөн Алепо хотод өнгөрсөн долдугаар сараас хойш идэвхижсэн. Сири улсад олон сарын турш үргэлжилж тэмцэл олон улсын анхаарлыг татсаар байгаа бөгөөд хамгийн сүүлд НҮБ-ын энхийг сахиулах бие төлөөлөгч Лакдар Брахими тус улсад үүсээд байгаа нөхцөл байдалд шийдвэртэй алхам хийх хэрэгтэй талаар Сирийн Засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр онцолжээ.