Гэсэн хэдий ч олныг хамарсан арга хэмжээний үеэр ийнхүү шахцалдаан үүссэн нь олон хүний амиа алдах шалтгаан байсан уу эсвэл дээрх хэрэгт үүнээс өөр гадны ямар нэгэн шалтгаан байсан эсэх талаар албаныхан мөрдөж байгаа аж. Зааны ясан эрэг улсын Ерөнхийлөгч Алассан Уаттара Шинэ жилийн үеэр 61 хүн амиа алдсан дээрх хэргийг “үндэсний эмгэнэл” хэмээн энэ үеэр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ тодотгожээ. Түүнчлэн зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар олныг хамарсан арга хэмжээг тарсны дараа хүмүүсийг нарийхан гудамжаар шахцалдан гарч байх үеэр хутга барьсан бүлэг этгээд хүмүүс рүү далайн, гар утсыг нь дээрэмдэн, сандарсан олныг бүр ихээр цочролд оруулсан гэнэ.
Ерөнхийлөгч Алассан Уаттарагийн мэдээлж байгаагаар гэмтсэн хүмүүсийг хотын төв эмнэлгүүдэд хүргээд байгаа аж. Шинэ жилийн галт наадмыг энэхүү үйл ажиллагаа 2010 оноос буюу өмнөх Ерөнхийлөгч Лоран Гбагбогийн үеэс зохион байгуулж иржээ.