
Америкийн дуучин Courtney Love загвар өмсөгч Kate Moss-той сексийн харилцаанд орж байсан хэмээн зарлаж, шоу бизнесийн ертөнцийг гайхшралд оруулаад байна.
Courtney Love хэлэхдээ “Миланд болсон нэгэн арга хэмжээний дараа энэ явдал болсон. Тэр үед Kate нэг их уугаагүй байсан. Бид хоёр мансууруулах эм ч нэг их хэрэглээгүй. Ямар ч л гэсэн энэ явдал үнэхээр хөгжилтэй бас сайхан байсан шүү. Kate бол үнэхээр гайхалтай бүсгүй. Бас миний хамгийн сайн найз” хэмээн ярьсан банйа.
Хатагтай Love өмнө нь алдартай хүмүүстэй янаг сексийн харилцаатай байсан талаараа нилээд хэдэн удаа ярилцлага өгч, шуугиан тарьж байсан юм.
Өнгөрсөн сард поп дуучин Gwen Stefani-гийн нөхөр Gavin Rossdale-тэй есөн сарын турш уулздаг байсан. Тэр үед Stefani тэр хоёр дөнгөж болзож эхэлж байсан хэмээн зарлаж шуугиан дэгдээж байсан.
Kate Moss энэхүү мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа учраас энэ нь Courtney-гийн олны анхаарлыг өөртөө татах гэсэн ээлжит сенсааци үү, эсвэл Kate үнэхээр лэсби юу гэсэн асуулт одоогоор хариултгүй байна.
Н.Наран