Б.Зүмбэрэллхамыг албан тушаалаас нь чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Б.Зүмбэрэллхамыг албан тушаалаас нь чөлөөлнө

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогоог томилуулах саналыг маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болоод байна. Улмаар энэ асуудлыг баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Үүгээр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэлхамыг албан тушаалаас нь чөлөөлөх юм. Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшээд байгаа Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа юм байна.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж