Кристал Харрис хуримлажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Кристал Харрис хуримлажээ

Модель Кристал Харрис  “Playboy”-ийг үүсгэн байгуулагч Хью Хефнертэй хоёр он  солигдох арван хоёр сарын 31-ны баярын орой гэрлэсэн байна. Хосууд “Playboy”-ийн тансаг харшид нууцлаг байдлаар хуримласан бөгөөд тэд хуримандаа маш цөөн тооны чухал зочдыг урьжээ. Энэ тухай Хью Хефнер “Twitter”-тээ “Кристал бид хоёр шинэ жилийн баярын өдөр өөрсдийн харшдаа гэрлэсэн. Би энэ бүсгүйд хайртай” гээд хуримын зургаа байршуулсан байна. Харин Кристал Харрис “Өнөөдөр би хатагтай Хефнер боллоо. Үнэхээр аз жаргалтай бас баяр хөөртэй байна” хэмээгээд цахим хуудсууд дахь нэрээ Кристал Хефнер хэмээн өөрчилжээ.  Энэхүү хуримын ёслолоос ердөө арван хэдэн хоногийн өмнө Хью Хефнер сүйт бүсгүй Кристал Харрисаа дахин зугтаалгахгүй барихын тулд аварга том алмаазан шигтгээтэй сүйн бөгж бэлэглэж байсан юм. Хосууд өнгөрсөн 2011 оны зургадугаар сард хуримлахаар тов зарласан ч хуримын ёслолоос хэдхэн хоногийн өмнө сүйт бүсгүй Кристал Харрис Хью Хефнерээс зугтаж байсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж