Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны хамгийн анхны өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд жиргээчдийн хамт Цэцээ гүний оргилд гарч хийморио сэргээв. Ерөнхийлөгч болон жиргээчид бүтэн хагас цаг өгсч оргилд хүрлээ. Жиргээчдийн дотор олон охид, бүсгүйчүүд байсан нь “Цэцээ гүний оргилд эмэгтэй хүн гардаггүй” гэсэн мухар сүсэг маягийн эргэлзээг бүрэн тайлав.
Оны эхний өдрийн чөмөг хага ташим жаврыг Ерөнхийлөгч жиргээчидтэй хамт үргээн Цэцээ гүний оргилыг эзлээд буцах замдаа оргил өөд өгсч явсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багийнхантай тааралдаж шинэ оны өнгө төрх, бусад сэдвээр хүүрнэлджээ.
Д.ОЮУН