“Монреал Канадианс” гоолын хур буулгалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Монреал Канадианс” гоолын хур буулгалаа

Хүчирхэг “Флайерс”-тэй бүсийнхээ шигшээд учраа таарсан “Монреал Канадианс” баг Филаделфиа хотод хийсэн эхний хоёр тоглолтод нэг ч гоол оруулж чадалгүй байсаар ялагдал хүлээсэн. Тэгвэл тэд энэ удаа өөрийнхөө мөсөн талбайд, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө зочин багаа хүлээн авч тоглолоо. Хөгжөөн дэмжигчид нь тэдний довтолгоог сэргээж өгчээ гэмээр тоглолтыг тэд өнөөдөр үзүүлсэн юм. “Филаделфиа”-гийн хаалгач Лэйтон руу 38 цохилт илгээсний тав  нь байндаа туссанаар тус тоглолтод 5:1 харьцаагаар тэд өрсөлдөгчөө бут ниргэсэн юм.
 
Эхний үед Майкл Каммаллери, Том Пюатт нар гоолдсон бол хоёрдугаар хагаст Доминик Мууре тооны харьцааг 3:0 болгон холдуулсан байна. Улмаар гуравдугаар үеийн хоёр дахь минутад Бриан Жионта багийнхаа хожлыг нэг мөр бататгаж, тоог 4:0 болгожээ. Хэдийгээр үүнээс хойш багууд тус бүр нэг, нэг гоол оруулсан ч энэ тоглолтод талбайн эзэн “Канадиан”с ялах нь ойлгомжтой болсон байлаа.  Сүүлийн 10 хоногт талбай дээрээ хийсэн анхны тоглолтдоо ийнхүү үнэ цэнэтэй хожил байгуулсан шайбтай хоккейн орны баг цувралыг 2:1 гэсэн харьцаатай болгон ойртууллаа. Энэ ялалт зөвхөн хөгжөөн дэмжигчидэд төдийгүй тоглогчидод  өөрсдөд нь ихээхэн урам зориг болсон биз ээ. Хоёр багийн цувралын дараагийн тоглолт манай цагаар ням гаригийн өглөө болно.

Score studio.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж