Ким Чен Ун баярын мэндчилгээндээ “Ирж буй 2013 он бол шинэчлэл, өөрчлөлтийн жил байх болно” хэмээгээд, цаашид иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, эдийн засгаа хүчирхэгжүүлэн, хоёр Солонгосын хоорондох зөрчил мөргөлдөөнийг арилгах асуудалд анхаарлаа хандуулах тухай мэдэгджээ. Мөн тэрээр цэрэг, армийн хүчээ хүчирхэг хэвээр хадгалахаа мэндчилгээндээ дурьдсан байна.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Унын энэхүү баярын мэндчилгээ тус улсын гурван гол сонин дээр хэвлэгджээ. Ким Чен Унаас өмнө 1994 онд түүний өвөө Ким Ир Сен телевиз, радиогоор дамжуулан ард түмэндээ хандан баярын мэндчилгээ хүргэж байсан байна. Харин залуу удирдагч Ким Чен Унын эцэг Ким Чен Ир ард түмэндээ хандан үг хэлэх нь тун ховор байжээ.