Замын цагдаагийн газраас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.01-нд нийтлэгдсэн

Замын цагдаагийн газраас мэдээлж байна

Замын цагдаагийн газрын алба хаагчид амралтын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллажээ. Өнгөрсөн шөнө Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвд зам тээврийн осол хэргийн 217 дуудлага бүртгэгдсэнээс 12 хэргийн улмаас 16 хүн бэртэж, эрүүл мэндээрээ хохирсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг илрүүлэн журамлаж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлжээ.

Нийслэл хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн баярын өдрүүдэд нэмэгдсэн тул өөрсдийн болон бусад хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, цаг үеийн нөхцөл байдлыг сайтар тооцоолон бэлтгэлээ сайн хангаж аян замдаа гарахыг иргэдэд сэрэмжлүүллээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж