Шинэ оны босгон дээр 46 эх амаржжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.01-нд нийтлэгдсэн

Шинэ оны босгон дээр 46 эх амаржжээ

Шинэ оны эхний өдөр буюу өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 46 эх амаржжээ. Тодруулбал, Клиникийн нэгдүгээр амаржих газарт найм, Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт 18 эх, Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 18, харин ЭХЭМҮТ-д 20 эх нярайлсан байна.

Харин өнгөрсөн 2012 онд Клиникийн нэгдүгээр амаржих газарт 12007 эх, Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт 6313 эх, Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 4350 эх, ЭХЭМҮТ-д арван мянга гаруй эх амаржжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж