Хөтөлбөрийн дагуу 2013 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Энэтхэгийн 20 хэсгийн оршин суугчид 29 төрлийн нийгмийн халамжид хамрагдан тусгай дугаар бүхий банкны дансаар дамжуулан бэлэн мөнгө авах юм байна. Цаашдаа тус хөтөлбөрт ирэх хоёрдугаар сарын нэгнээс Энэтхэгийн 11 хэсэг, гуравдугаар сарын нэгнээс 12 хэсгийг нэмж оруулах аж. Засгийн газрын халамжийн хөтөлбөрийн дагуу амьдралын баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай иргэд жилд 542-723 ам.доллар /30 мянгаас-40 мянган рупи/-ыг бэлнээр авах юм байна.
Энэтхэгийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ядуусыг тэтгэх халамжийн хөтөлбөрийг сөрөг намаас эсэргүүцэж, ирэх 2014 оны сонгуультай холбоотой эрх баригч намын сурталчилгаа хэмээн шүүмжилж байгаа аж. Түүнчлэн энэхүү халамжийн хөтөлбөр цаашдаа Энэтхэг даяар амжилттай хэрэгжихэд нэлээд асуудалтай тулгараад байгаа гэнэ. Тухайлбал, Энэтхэгт 222 сая хүн банкны систем нэвтрээгүй маш ядуу хэсэгт амьдардаг бөгөөд тэдэнд халамжийн мөнгө тараахад ихээхэн хүндрэл гарах гэнэ. Энэтхэгийн албаныхан тус улсад нийт 360 сая хүн амьдралын баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай хэмээн мэдэгдэж байгаа ч үнэндээ Энэтхэгийн хүн амийн дөрөвний гурав буюу 1.21 тэрбум хүн ядуу зүдүү амьдардаг гэх судалгаа байдаг аж.