
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнөөдөр өглөөний 09.00 цагаас хойш одоогийн байдлаар 70 гаруй дуудлага иржээ. Харин 2012 оны хамгийн сүүлийн өдөр болох 31-ний өглөөний 09.00 цагаас өнөөдөр өглөө хүртэл 605 дуудлага ирж, ачаалал ихтэй хоносон байнна. Үүнд, төрөхийн 65, осол аваарын 141 дуудлага иржээ. Хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд зам тээврийн осол, халтиргаанаас үүдсэн гэмтлийн дуудлагууд зонхилж байгаа тул тус төвөөс иргэдийг зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Түүнчлэн шинэ жилийн баярын өдрүүд тохиож буй тул хоолны хордлого мөн согтуугаас үүдсэн осол, гэмтлийн дуудлага, зүрх судасны дуудлагууд зонхилж байна гэдгийг Яаралтай түргэн тусламжийн төвөөс мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар тус төвийн 30 автомашин, 30 эмч иргэдийн дуудлагад үйлчилж байна.
Г.ДАША