Гана хуучин хөргөгчний импортыг хориглов

Хуучирсан мэдээ: 2013.01.01-нд нийтлэгдсэн

Гана хуучин хөргөгчний импортыг хориглов

Ганын Засгийн газраас хуучин хэрэглэж байсан хөргөгч, хөлдөөгчийг импортоор оруулахыг хоригложээ. Энэхүү шийдвэр нь хуучин хөргөгч, хөлдөөгч нь цахилгаан их зарцуулж, байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэгтэй холбоотой аж. Хуучин хөргөгч нь дэлхийн озоны давхаргыг гэмтээдэг “хлорфторкарбон” гэх химийн бодис агуулдаг байна. Хэдийгээр дэлхий дахинд дээрх бодис бүхий хөргөгч, хөлдөөгчийг хэрэглэхийг хэдийнэ хориглосон боловч африкчууд эдгээр хөргөгч, хөлдөөгчийг ихээр ашигладаг аж.  Гана улс дээрх шийдвэрийг үүнээс өмнө 2008 онд гаргасан боловч импортлогчид шийдвэрийг хэрэгжүүлэх хугацаа өгөхийг Засгийн газраас хүссэн байна. Мөн Ганын олонхи худалдаачид Засгийн газрын энэхүү шийдвэр нь олон мянган хүмүүсийг ажилгүй болгоно хэмээн буруутгаж байжээ. Гана жилд хоёр сая орчим хуучин хөргөгч Европын холбооны орнуудаас импортлон оруулж ирдэг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж