![](https://news.mn/wp-content/archive1/tech/photo/2013/1/ae34cca8c7ebf830/0281530fde3bbbb7big.jpg)
Дэлхийн хамгийн их хөрөнгөжсөн 100 компанийн нэрэнд Германы таван концерн багтлаа гэж DAPD агентлаг Ernst & Young гэх консалтингийн компанийн гаргасан чансаанаас иш татан мэдээлэв. Германы автын Volkswagen аварга компанийн биржийн үнэлгээ нь 101,7 тэрбум доллар болсон бөгөөд тэр жагсаалтын 57 бичигдэв. Мөн уг компани Германы хамгийн хөрөнгөтэй концерн болов.
Үйлдвэрүүдийн программ хангамжийн асуудал хариуцдаг SAP 59-р байранд, Siemens – 63-т, BASF – 76-д, Bayer – на 84-д бичигдлээ. Даатгалын Allianz ба автомобилийн аварга BMW зууд багтахад ялимгүй дутлаа. Харин Германы компаниуд хөрөнгийн нийлбэрээ 38 хувиар өсгөж чадсан нь чансааны бусад орнуудынхаас эхэнд орж байгаа гэнэ.
Дэлхийн хамгийн үнэтэй компани нь 484,5 тэрбум долларын үнэтэй Apple, 396 тэрбумтай Exxon Mobil болов. Гурваас тав хүртэл Хятадын нефтийн концерн Petrochina, шуурхай холбооны оператор China Mobile ба ICBC банк жагсав. Оросын хамгийн үнэтэй компани "Газпром" жилийн дараа 35-аас ухран 46-д бичигджээ.