Хятад дэлхийн гүрэн мөн үү?

Хуучирсан мэдээ: 2013.01.01-нд нийтлэгдсэн

Хятад дэлхийн гүрэн мөн үү?

Хятадын ард түмний 80 гаруй хувь нь өөрийн орноо дэлхийн гүрэн гэж 
хэлэхээс татгалзаж, их гүрэн болтол их зүйлийг хийх хэрэгтэй гэжээ.
“The Global Times” сонины явуулсан санал асуулгын дүнг Agence France-Presse дамжуулжээ.

Фото AFP        

Дээрх санал асуулгад хамрагдсан хүмүүсийн  82,3  хувь нь “Хятад одоохондоо их гүрэн биш” гэсэн ба 54 хувь нь “Хятад их гүрэн болох хаалганы босгон дээр байна” гэжээ. Санал асуулгад оролцогсдын  тал хувь нь Хятад, Америкийн харилцааг сайн гэсэн ба харин тэдний ихэнх нь Японтой харилцаагаа сайжруулах хүсэлгүй байна.

Асуугдагсдын 57 хувь нь Хятадыг өөрийн хайртай эх орон гэсэн байв. Хоёрдугаарт, тэд АНУ-ыг нэрлэж байна. “Global Poll Cente”r төвийн утсаар болон интернэтээр авсан санал асуулгад Бээжин, Шанхай мэтийн долоон хотын 15-аас дээш насны 1404 хүн хамрагджээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж