Хиллари Клинтон эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.01-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон эмнэлэгт хэвтжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон судасны бөглөрөл гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн тухай ВВС арванхоёрдугаар сарын 31-нд дамжуулжээ.

Фото: Reuters/Osman Orsal

Төрийн департаментын тэргүүн Нью-Йоркийн Пресвитерианы эмнэлэгт хэвтжээ. Ойрын хоёр хоногт Клинтон эмч нарын бүрэн хяналтад байх гэнэ. Ойрын үед Төрийн департаментын тэргүүн албан тушаалаа орхих бөгөөд түүний оронд Массачутс мужийн сенатор Жон Керри томилогдож магадгүй. Түүний нэрийг ерөнхийлөгч Барак Обама арав гаруй хоногийн өмнө тэрхүү тушаалд дэвшүүлсэн юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж