Замын цагдаа нар уртасгасан цагаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Замын цагдаа нар уртасгасан цагаар ажиллана

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Замын цагдаагийн газрын албан хаагчид өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

Энэ талаар ЗЦГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтнаас тодруулахад “Баярын өдрүүдэд ачаалал их байх учраас иргэд нийтийн тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэхийг зөвлөе. Мөн сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал их байгаа. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооч нар машинаа жолоодохгүй байх, машинд нь сууж яваа ар гэрийнхэн, найз нөхөд нь согтуу хүнийг машин жолоодуулахгүй байхыг анхааруулъя. Хальтиргаа гулгаа ихтэй энэ үед хөдөлгөөнд болгоомжтой оролцохгүй бол явган зорчигч нар мөргүүлэх явдал гарч байна” гэв.

Сонирхуулахад, тус газрын алба хаагчид Энхтайваны өргөн чөлөөнд Өвлийн өвгөний хувцастайгаар үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Ш.ЧИМЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж