“Монгол уламжлал-амьдрах ухаан-арга билэг- зан заншилаа эрхэмлэн дээдэлцгээе”

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Монгол уламжлал-амьдрах ухаан-арга билэг- зан заншилаа эрхэмлэн дээдэлцгээе”

Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр Монгол уламжлал, арга билгийн төвийн тэргүүн, зан заншилын судлаач, сэтгүүлч, зохиолч Ялгуусан гэгээний шавь Баавгай овогт Сүхийн Дамбий  “Монгол уламжлал-амьдрах ухаан-арга билэг- зан заншилаа эрхэмлэн дээдэлцгээе” нэртэй үзэсгэлэнг энэ сарын 5-ны 11 цагт МУБИС-ийн дэргэдэх Сонор плаза-д нээхээр болсон тухай мэдээллээ. Тэрбээр  Монголын ардын ухаан, уламжлал, ёс заншилын судалгааг хийж ирсэн бөгөөд  хэдэн зуунаар өвлөгдөж ирсэн уламжлал, өв соёл устаж байна гэж үзэх болсон аж. Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн гуай нэгэнтээ “Хар авдарт ном бий, хазгар эмгэнд ном бий” гэж хэлж байсан нь өвөг дээдэс, ахмад буурлуудаас амьдралын дэг жаяг, хүндлэл, харилцаа, гэр бүлийн ахс ихэсээ хүндэтгэх ёсон зэрэг олон зүйлийг сурч, мэдэх хүслийг нь бадраан өдийг хүрсэн гэж тэрбээр ярьж байна. Түүний 50 жилийн турш судалж, цуглуулсан материал баримт бүхий энэхүү үзэсгэлэнд түүх соёлын өв, арга билгийн ухаан,  ёс заншлыг орчин цагийн нийгэмийн амьдралтай холбон, залуу үеийнхэнд ойлгомжтойгоор өвлүүлэн үлдээх зорилготой ном товхимол, хуурцаг, баримт материал дэлгэн харуулах аж.
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж