УИХ-ын экс гишүүн осол гаргав

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын экс гишүүн осол гаргав

Улаанбаатар
хот өчигдөр утаа, түгжрэл хоёртоо дарагдаж өнжив. Машины дугаар
харгалзахгүй болгосон нь түгжрүүлснээс гадна дүрэм зөрчигчид нэрмээс
болжээ. Тухайлбал, “32”-ын тойрог, “100 айл”-ын хоорондох замын тэхий
дунд 16,00 цагийн үед жинхэнэ түгжрэв. Шалтгаан нь автын осол байлаа.
Нэгэн том хар жийп замыг тэс хөндөлсөн зогсчээ. Түүний бөөр рүү “16…”
дугаартай жижиг цагаан тэрэг хамраа шаачихсан харагдав. Цагдаа, цуух
болсон нь ч мэдээж. Тэгтэл тэрхүү жийпний жолооч нь УИХ-ын экс гишүүн,
Чингэлтэй дүүргийн Засаг даргын албыг хашиж явсан Д.Очирбат байв.
Тэрбээр хэн нэгэнтэй гар утсаараа зогсоо зайгүй ярьж байлаа.

Эх сурвалж: www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж