Өнгөрсөн жилийн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисст 62 гомдол, долоон хүсэлт, нэг эд хөрөнгийн тусламж хүссэн хүсэлт иржээ. Гомдол гаргагчдыг ажиглахад хөдөө орон нутгийн харьяалалтай 23, нийслэлийн харьяалалтай 54 гомдол байсан аж. Харин гадаадад оршин суугаа иргэдээс хоёр гомдол хүлээн авчээ.
Нийт ажиллагаа явуулсан 79 гомдлын 41 хувь нь буюу 33 гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотод байрлалтай хорих анги, цагдан хорих байрны талаар байжээ. Гомдол гаргагчид өмгөөлүүлэх болон шударга шүүхээр үйлчлүүлэх эрхээ эдлэхийг хүсч байгаа нь хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг тод харуулж байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн жилийнхтэй нь харицуулахад буурсан тоо юм. 2008 онд хилсээр эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа болон хийгээгүй хэрэгт тулгагдан таслагдаж ял шийтгүүлсэн 56, ЭБША-ны явцад эрх зөрчигдсөн болон хуулийн сахиулах байгууллагын ажилтнууд хуулийг буруу хэрэглэсэн 47, өмгөөлөгчөөр хангуулах хүсэлтэй болон өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн-12, Эрүүгийн хэргийг зөв шийдвэрлүүлэх хүсэлттэй-22, Эрүүдэн шүүгдсэн болон бусдад зодуулсан 8, хуулийн байгууллагын ажилтны ёс зүйн зөрчлийн талаар зургаан гомдол ирж байсан аж.
Л.ХАЛИУ