Япон Хятадын загасчдыг саатуулав

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Япон Хятадын загасчдыг саатуулав

Хятадын загас агнуурын хөлгийг Японы далайн эргийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэмээн Японы тал үзжээ. Хятадын зүүн өмнөд хэсгийн Фуцзянь мужаас далайд гарсан загас агнуурчид уржигдар Японы Кюсю арлын Кагосима орчимд загас агнаж яваад ийн хориулахад хүрсэн байна. Хятадын загас агнуурын хөлөг дээр хоёр ахмад, зургаан хөлгийн багийн гишүүн болон өөр зургаан далайчин нийт арав гаруй хүн байжээ. Японы албаныхан Хятадын загас агнуурын хөлгийн хоёр ахмадыг хөлгийн багийн зургаан гишүүдийн хамт баривчлан байцаахаар Кагосима хот руу авч явсан байна. Харин үлдсэн зургаан далайчинг завьтай нь нутаг буцаажээ. Үүний дараа Япон дахь Хятадын Элчин сайдын албаныхан Когасима хот руу очиж, загасчлалын хөлгийхөнтэй уулзах арга хайсан байна. Одоогоор энэ талаар Япон улсын албаныхан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж