Ханбогдод 15-20 мянган хүнтэй хот байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Ханбогдод 15-20 мянган хүнтэй хот байгуулна

“Оюутолгой алт, зэсийн уурхайд түшиглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумтай залгаа шинэ хот байгуулахаар судалгаа, төлөвлөлт хийж байна” гэж Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх Баяжуулах үйлдвэрийн нээлтийн үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Оюутолгой ХХК ажилчдаа гэр бүлтэй нь шинэ хотод амьдруулахаар хот төлөвлөлтийн судалгаа хийж байгаа аж. Үүний тулд байгаль орчны судалгаа, хүн амын судалгаа, усны судалгаа зэрэг олон ажлыг эхлүүлжээ.  Тэд ойрын хоёр жилийн хугацаанд  барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Ханбогд сумын хуучин иргэдийг оруулаад 15-20 мянган хүн амьдрах хот байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэг, театр гээд хүний хэрэгцээнд шаардлагатай бүхнийг барьж байгуулах юм байна.

Дэлхийд нөөцөөрөө хоёрдугаарт орох Оюутолгойн алт, зэсийн уурхайд ил далд уурхай болон хүдэр баяжуулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт өрнөж байгаа ба дэлхийн хамгийн том таван уурхайн нэг болно гэсэн хүлээлт байгаа билээ.    

Б.ХАЛИУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж