Балотелли төрсөн ээжтэйгээ баярлажээ

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Балотелли төрсөн ээжтэйгээ баярлажээ

Гана гаралтай Италийн хөлбөмбөгч Марио Балотелли өнгөрсөн Зул сарын баярыг хөндий харилцаатай байдаг төрсөн ээж, эгчтэйгээ хамт Английн Зүүн Чешир дэх харшдаа тэмдэглэн өнгөрүүлжээ. Марио хоёр настай байхдаа Балотеллигийн гэр бүлд өргүүлсэн бөгөөд үүнээс хойш төрсөн ээжээсээ хөндийрч эхэлсэн байна. Мөн тэрээр төрсөн ээжээсээ илүү өргөсөн ээжийгээ ачлан хүндэлж, халамжилдаг гэнэ. Тиймдээ ч тэр гурван сая ам.долларын үнэтэй тансаг харшид амьдарч, долоо хоногт 120 мянган фунт стерлингийн орлого олдог хэрнээ төрсөн ээждээ анхаарал хандуулдаггүй гэх шүүмжлэлд байнга өртдөг.

Балотеллигийн төрсөн ээж Роуз багахан цалинтай цэвэрлэгчийн ажил хийн, Английн Манчестер хотын захын дүүрэгт амь зуудаг. Марио хоёр настайдаа гэдэсний өвчнөөр өвдөж, амь нас нь аюулд учирсан тул ядуу тарчиг амьдралтай байсан эцэг, эх нь түүний амийг амийг нь аврахын тулд Балотеллигийн гэр бүлд өргүүлсэн юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж