Мөн Канцлерын анхааруулж хэлснээр евро бүсийн өрийн хямрал намжих болоогүй гэнэ. Харин хямралыг арилгахаар боловсруулсан төсөл хөтөлбөрүүдийн үр жимс эхнээсээ боловсорч буйг тэрбээр дуулгасан байна. Германы Сангийн сайд Вольфганг Шойблийн өнгөрсөн долоо хоногт евро бүсийн өрийн хямрал хамгийн хүнд үеэ давсан хэмээн мэдэгдэл гаргасан аж. Харин түүний мэдэгдлийн хариуд Канцлер өчигдөр дээрх хатуу мэдэгдлийг хийжээ. Хатагтай Канцлер "Хоёр оны босгон дээр хүмүүс ирэх жилдээ санаа зовинож байгаа биз ээ. Эдийн засгийн нөхцөл байдал ирэх жил бидний бодож байгаа шиг таатай байхгүй. Гэвч бид эдийн засгаа хямрахыг зүгээр хараад суух биш, шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэжээ. Германы Канцлер Ангела Меркел улс орных нь хөгжил дэвшил Европын холбоотой салшгүй холбоотой гэж үздэг нэгэн.
Тэрбээр "Хямралыг даван туулж, эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн тулд бид зөв гарцыг олох ёстой” гэжээ.