“CNN Tech"s” нэвтрүүлгээр энэ долоо хоногт хэрэглэгчдэд шинэ жилийн бэлэг болгон худалдаанд гаргаж буй гар утасны хавч хэлбэртэй гэрийг танилцуулжээ. Жинхэнэ хавчны хэлбэртэй гэр нарийн, чамин зүйлст дуртай хэрэглэгчдийн таашаалд ихэд нийцэж байгаа гэнэ. iPhone гар утас хэрэглэгчдэд зориулсан хавч хэлбэртэй гэрний загварыг Австралийн Noddy Boffin дизайн, урлалын компанийн загвар зохион бүтээгч Эллиот Горхам гаргажээ. Тэрбээр XX зууны урлагийн нөлөө бүхий уран бүтээлч, нэрт зураач Сальвадор Далигийн 1936 онд бүтээсэн хавч хэлбэртэй телефон утаснаас санаагаа олжээ. Though that would"ve been impressive. Зохион бүтээгч шинэ бүтээл бизнест нь ямар амжилт авчрахыг мэдэхгүй ч галзуу бүтээл нь этгээд сонин зүйлст дуртай хүмүүст таалагдана гэж найдаж байгаа гэнэ.
Н.ЭНХ